Бид та бүхний санхүүгийн анхан шатны баримтыг боловсруулахаас эхлээд тайлан тэнцэл гаргах, татварын цахим бүртгэлд хамруулах, тайланг тушаах хүртэлх бүхий л ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Бид таны санхүү, бизнесийн үйл ажиллагааны нууцыг чандлан хадгалж гэрээний дагуу хариуцлага хүлээнэ.
Манай байгууллагад санхүү нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр мэргэшсэн, олон жилийн туршлагатай, эрх бүхий байгууллагуудаар зөвшөөрөгдсөн мэргэшсэн нягтлан бодогч, татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчид ажиллаж байна.
Бидний санал болгож буй үйлчилгээ нь танд доорхи давуу байдлыг бий болгоно.

  • Мэргэжлийн баг танд үйлчилнэ.
  • Орон тоо, зардал хэмнэнэ.
  • Таны санхүү, бизнесийн нууцыг чандлан хадгалж, гэрээний дагуу хариуцлага хүлээнэ.
  • Таны бизнест шаардлагатай мэдээ, мэдээллээр туслана
  • Санхүүгийн тайлан мэдээний үнэн зөв, хөдлөшгүй байдал нь илүү баталгаатай болно.
  • Татварын хяналт шалгалтаар учирч болох эрсдэлийг үгүй болгоно.
  • Байгууллагын удирдлагад санхүүгийн хөндлөнгийн хяналт болно.
  • Монголын тэргүүлэгч санхүүгийн програм дээр таны санхүүгийн мэдээллийн бааз бүрдэж, хадгалагдана.
  • Анхан шатны баримт болон санхүүгийн тайлангуудыг эмх цэгцтэй үдэж, санхүүгийн баримтын бүрэн бүтэн байдлыг хамгаална.
  • Бид санхүүгийн тайланг олон улсын стандартын дагуу бэлтгэж, англи, монгол хэл дээр бэлтгэн гаргах боломжтой.

Бид өөрийн харилцагчдын өмнөөс санхүү татварын байгууллагуудтай түүнийг бүрэн төлөөлсөн харилцааг гүйцэтгэн, гэнэтийн ямар нэгэн эрсдэл гарахаас сэргийлэн ажиллана.
Бид өндөр мэдлэг, туршлага шаардсан, хариуцлага өндөртэй санхүүгийн ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, хэзээд бизнес эрхлэгч таны үнэнч туслагч байх болно.

    Санал болгож буй үйлчилгээ

Нягтлан бодох бүртгэл

Санхүүгийн тайланг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, тэдгээртэй нийцүүлэн гаргасан заавар, журамд заасны дагуу анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтөлж сар, улирал бүрээр нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу гаргана.
Үүнд: Үлдэгдэл тэнцэл, орлого зардал ашгийн тооцоо, байгууллагын мөнгөн урсгалын тайлан, өөрийн хөрөнгийн өсөлт бууралт, санхүүгийн тайлангийн нэмэлт тодруулга зэрг багтана.

Татвар

- Монгол улсын татварын хууль, тогтоомж тэдгээртэй нийцүүлэн гаргасан заавар журмын дагуу татварын төрөл тус бүрээр тайланг гаргана.
- Аж ахуйн үйл ажиллагааг татвар, нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжийн дагуу хөтлөн, татварын аливаа зөрчил дутагдалд орохоос хамгаална.

Санхүүгийн зөвөлгөө

Байгууллагын санхүүгийн өнгөрсөн болон одоо үеийн байдалд дүгнэлт хийснээр санхүүгийн удирдлагын иж бүрэн шинжилгээг зохистой харьцааг тогтоож өнгө. Энэ нь байгууллагын удирдлагын шийдвэр гаргалт, төлөвлөлт, удирдан зохион байгуулалт, хяналт тавилтын системийг биелүүлэхэд зайлшгүй шаардлагатай үнэн зав мэдээллийн эх үүсвэр болно.
Санхүү татварын байгууллагаас хэрэгжүүлж буй хууль, журам, аргачлалыг цаг тухайд нь өөрийн харилцагчдад мэдээлж холбогдох өөрчлөлтийг цаг тухайд нь тусгана.